Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Авто тээврийн үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээний дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн бүтээгдэхүүн олборлогч үйлдвэр аж ахуйн газрууд, ачаа тээвэрлэгч байгууллага, тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдад нийгмийн даатгалын хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль тогтоомжийн талаар тулгамдаж буй асуудлаар 2022 оны 08 дугаар сарын 31-ны өдөр уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Авто тээврийн үндэсний төв, Төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ц.Эрдэнэчулуун, Ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбат , Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Д.Ганзориг, мэргэжилтэн улсын ахлах байцаагч Б.Батсуурь, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн дэд дарга Б.Энхбат нар оролцлоо.

Уулзалтын хүрээнд олон улсын ачаа тээвэрлэх эрх буюу “С” зөвшөөрөл олгоход 2 байгууллагын зүгээс хэрхэн хамтарч ажиллах талаар онцлон хэлэлцэж уул уурхайн бүтээгдэхүүн олборлогч үйлдвэр, аж ахуйн газрууд, болон ачаа тээвэрлэгч байгууллага, тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, тулгамдаж буй асуудлыг судалж, тодорхойлох чиглэлээр ярилцлаа.

Цаашид 2 байгууллагын мэдээлэл солилцох үйл ажилгааг шуурхай болгох, хуулийн этгээд, даатгуулагчдын нийгмийн асуудлыг нэг мөр зохицуулах, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг ил тод болгох, жолооч нарын бүртгэлийг цахимжуулах талаар хамтран ажиллах гэрээнд өөрчлөлт оруулахаар харилцан хэлэлцлээ.

ЭМЧ АЖИЛД УРЬЖ БАЙНА
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.