Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: “Намайг алгас“ гээд байхад шахаад байвал хуулийн хариуцлага хүлээнэ. Энэ хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатар "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд өндөр байгаа улсуудын нэг. Архидан согтуурснаас болж зуурдаар нас барах тохиолдол дэлхийн түвшнээс хоёр дахин их байна. Гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь маш их байна. Тиймээс "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль"-ийг баталсан.

Хэрэглээний соёлыг төлөвшүүлэх ёстой. Архийг хэчнээн хориглоод нэмэргүй. Тиймээс хэрэглээний соёлыг төлөвшүүлэх нь чухал. Жишээ нь, градусыг багасгах, татварыг нэмэгдүүлэх, хүн шахахыг хориглох ёстой. "Намайг алгас" хүртэл аян явж байна. Намайг алгас гэсээр байтал шахаад тухайн хүн нь асуудалд орвол шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Энэ хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнийг ард иргэдэд ойлгуулах хэрэгтэй.

Архи үйлдвэрлэгчийн нэр худалдсан этгээдийн нэр, импортолсон тохиолдолд импортлогчийн нэр, үйлдвэрлэгдсэн он сар, тоо хэмжээ, гарал үүсэл, татвар төлсөн дүн, худалдан борлуулсан дүн зэргийг багтаасан мэдээллийн сантай болно. Архидан согтуурах тусгай зөвшөөрлийг хяналттай болгож, үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг зөвхөн дуудлага худалдаагаар олгоно. Үйлдвэрлэлийн доод хэмжээний шаардлагыг зах зээлийн зарчимд нийцүүлж халсан. Ингэснээр худалдаа үйлчилгээ 5 жил, үйлдвэрлэл 10 жил зөвшөөрлийн хугацаатай байна. Хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно" гэлээ.

ШУУД: УИХ-ын дарга Г.Занданшатар “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай“ хуулийн талаар мэдээлэл хийж байна
ШУУД: УИХ-ын дарга Г.Занданшатар “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай“ хуулийн талаар мэдээлэл хийж байна
 
Н.Батсүмбэрэл: Хуулийн ард захиалагч байхгүй. Бид эх орноо хөгжөөсэй, бүтээн байгуулалт урагшаа яваасай гэж хүсэж, хуулийн төслийг өргөн барьсан