Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Мэргэжлээ зөв сонгоё” арга хэмжээ боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУИС, СЗСҮТ-ийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуультай хамтран “Мэргэжлээ зөв сонгоё” арга хэмжээг зохион байгууллаа.

Нээлтэд ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нарангарав, ХБХХЕГ-ын Хөгжил, хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Ц.Нямсүрэн, ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ нар оролцлоо.

Тус арга хэмжээнд Ерөнхий боловсролын 25, 29, 55, 63, 70, 116 дугаар сургуулийн төгсөх 9, 12 дугаар ангийн 140 гаруй сурагч хамрагдсан бөгөөд мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ажил мэргэжлийн ялгаа, мэргэжил эзэмших ач холбогдол, карьер, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн чиг баримжаа, мэргэжлээ зөв сонгоод амжилттай хөдөлмөр эрхэлж байгаа сайн туршлага зэрэг мэдээллийг хүргэлээ.

ХБХХЕГ-ын ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий аймагт ажиллалаа
ХБХХЕГ-ын ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий аймагт ажиллалаа
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.