Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө дуусч байна. Ажлын хэсгүүд аймгуудад ажиллаж байна. Гадаа -35 хэм хүйтэн байхад гэрт 19 хэм байх л хүчин чадалтай байна Эрчим хүчний салбар өвөлд бэлэн. Эрчим хүчний салбарт гурван уурхай бий. Багануур, Шивээ говь, Шарын голын уурхай байна. Эдгээр уурхайд өнөөдрийн байдлаар хүндэрсэн асуудал гэвэл дизель түлшний нөөцгүй болсон байна. Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар түр улсын нөөцөөс гаргуулахаар болж байна.
Энэ долоо хоногийн сүүлээр ОХУ-аас ороод ирнэ" гэлээ.