Иргэн Л.Ганхөлөг өнөөдөр /2022.11.10/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял авсан юм.
Энэ үеэр "Миний бие дайнгүй дэлхийг уриалсан залуусын нэг. Үүнийхээ төлөө ялтан болоод шүүхийн шийдвэр уншуулсан. 13 сарын турш биднийг яллахын тулд хууль хүчнийхэн, эрх баригч намынхан бүх хүчээрээ зүтгэлээ. Зөвлөх өмгөөлөгч гэдэг хүнийг шүүх хуралдаанд оруулж хяналт тавьсан. Шүүх хуралдааны шийдвэр гарснаас хойш МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан шүүх хуралд өндөр ач холбогдол өгч, шүүх хурал хэрхэн явагдаж байгааг хянаж, ажиглаж сууснаа нотолж яаран жиргэсэн.
Мөн өчигдрөөс эхлээд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ асуудалд Засгийн газар, эрх баригч хүчин ямар ч холбоогүй мэтээр тайлбарлаж, тайлбараа хийхдээ "Эдгээр иргэдэд үг хэлж үзэл бодлоо илэрхийлж, дайныг эсэргүүцсэнийх нь төлөө ял өгөөгүй" гэх утга агуулга бүхий мэдэгдэл хийсэн.
Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж, дайныг нь эсэргүүцсэн гэж яллаагүйч зорилго чиглэл нь үг хэлэх боломжийг, дайн эсэргүүцэх, эрх баригчдыг шүүмжлэх боломжийг нь хаах. Энэ бол биднийг дарахын тулд хийж байгаа улс төрийн захиалгатай үйлдэл. Шүүхээс үг хэлж үзэж бодлоо илэрхийлснийхээ төлөө яллаж байгааг дэлхий нийт харж байгаа. Тар нар шившиг болсон. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нар дэлхийн шившиг болсон. Бид давж заалдаж, хэрэг хийгээгүй гэдгээ нотолно" гэсэн юм.
Ташрамд дуулгахад өнгөрсөн мягмар гарагт иргэн Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарын таван залууд 1-1,2 жилийн хугацаанд амьдарч байгаа дүүргээсээ гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оноосон юм.