Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 43 секунд

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Эдийн засаг, хөгжлийн яамнаас танилцуулж, валютын орлого төвлөрүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, гаалийн хяналтыг сайжруулах болон уул уурхайн биржийн тогтолцооны нэгдсэн цахим систем бий болгох зэрэг ажлын явц, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны эхний есөн сард сар бүр дунджаар 65 сая ам.доллар Монголбанканд худалдаалсан бол аравдугаар сараас 70.5 сая ам.доллар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ оны эхний есөн сард сар бүр дунджаар 81 сая ам.доллар Монголбанканд худалдаалсан бол аравдугаар сараас 103 сая ам.доллар болж тус тус нэмэгдэж эхлээд байна. Мөн гадаад валютын улсын нөөц есдүгээр сард танилцуулга хийхээс өмнө буюу 2022 оны наймдугаар сарын эцсийн байдлаар 2696 сая ам.доллар байсан бол аравдугаар сарын эцсийн байдлаар 2786 сая ам.доллар болж валюттай холбоотой Засгийн газрын тэмдэглэл гарч, тогтоол батлагдахаас өмнөх түвшнээс 90 сая ам.доллар нэмэгджээ.

Тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд болон холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо.

Хөдөлмөрийн зах зээлийн цахим шилжилт “Ejob” платформыг ашиглахад салбарын ажилтнуудыг бэлтгэж байна
Хөдөлмөрийн зах зээлийн цахим шилжилт “Ejob” платформыг ашиглахад салбарын ажилтнуудыг бэлтгэж байна
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.