Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нүүрсний хэрэг олон хүний эрх ашгийг хөндөж байх шиг байна. Шалгалтын ажиллагаа дуусаад удахгүй шүүхэд шилжинэ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 6 секунд

"No Double standart" хөдөлгөөний залуус болох иргэн Э.Одбаяр нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр болж, тэдний зорчих эрхийг 1-1.2 жилийн хугацаагаар хязгаарласан. Уг шийдвэртэй холбогдуулан өчигдөр АН-ын дарга, УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн байр сууриа илэрхийлсэн байсан.

Харин Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Сүүлийн үед АТГ, ЦЕГ хамтарсан ажлын хэсэг нүүрс хууль бусаар хил нэвтрүүлж байгаа, бүртгэлгүй нүүрс гаргаж байгаа хэргийг шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор олон хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байна. Өчигдөр "Страто" ХХК-ийн хамаарал бүхий хүн хүртэл олон нийтийн сүлжээнд Ерөнхий сайдыг "үзэл бодлоо илэрхийлсэн залуучуудыг чам шиг хорьж, цагдаж эрхийг нь хязгаарлахгүй" гэх агуулгатай нийтлэлүүдийг тавьж байна лээ. Тэгэхээр энэ нүүрсний гэх нэлээн олон холбогдогчтой хэрэг удахгүй бас мөрдөн шалгах ажиллагаа дуусгавар болж шүүхэд шилжих байх.

Энэ нь олон хүний эрх ашгийг хөндөж байх шиг байна. Үүнийг эргэж олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагыг үзэж байгаа хүмүүс илүү сонор соргог анхааралтай ажиглах ёстой. Шүүх дээр элдэв орон зай гарч, энэ Хөгжлийн банкны гэх мэт дуулиант хэргүүд удаашрах, хэн нэгэн хүмүүс шалгагдахгүй байх ийм зүйл үлдэх вий. Мөрдөх байгууллагууд дээр дурдагдсан олон хүнд хамаарах энэ хэргүүдийг үндсэндээ бүхэлд нь шүүхэд шилжүүлэх ажил хийгдэж дуусч байгаа. Удахгүй үүний араас нүүрсний гэх хэргүүд шалгалтын ажиллагаа дуусаад шилжих гэж байгаа гэдгийг хэлье" хэмээлээ.

Х.Нямбаатар: Э.Одбаяр нарыг хууль сахиулах ажилтны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэлтэй холбогдуулж шүүх шийдвэрээ гаргасан
Х.Нямбаатар: Э.Одбаяр нарыг хууль сахиулах ажилтны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэлтэй холбогдуулж шүүх шийдвэрээ гаргасан
 
Хүний эрхийг хангах, авлигатай тэмцэхэд “World justice project”-тай хамтран ажиллана
Хүний эрхийг хангах, авлигатай тэмцэхэд “World justice project”-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.