МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Бага хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулахаар товлосон. Хуралдаанаар МАН-ын даргын өнгөрсөн нэг жилийн улстөрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын нэг жилийн тайлан үйл ажиллагаа, Хяналтын хорооны мэдээлэл орно. УИХ-ын дарга Г.Занданшатарын ирэх жил хийх эрх зүйн шинэчлэлийн асуудал хэлэлцэх юм.
Харин Бага хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргын асуудал багтаагүй гэх мэдээллийг МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар мэдэгдсэн юм.
Тэрбээр "Сая товлосон хуралд Ерөнхий нарийн бичгийн даргын асуудал ороогүй. Гэхдээ Бага хурал хуралдахдаа хэлэлцэх асуудлаа өөрчлөөд оруулж болно. Шийдвэрлэх эрх нь Бага хуралд бий. Бага хурал хуралдаж байж, шийднэ" хэмээсэн юм.
Намын дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга давхар ажил хашихыг хориглосон заалт бий. Тодруулбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргаар томилогдоод байгаа юм.