МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Төрийн ордонд 11.00 цагт хуралдахаар болсон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, хуралдаанаар Бага хурлын товоо зарлан тогтох бөгөөд улс төрийн бусад асуудлуудыг хэлэлцэнэ хэмээн мэдээлсэн.
Тэгвэл Удирдах зөвлөлийн хурал дөнгөж сая дуусч, Бага хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулахаар товлолоо.
Хуралдаанаар МАН-ынхан дунд хүлээлт үүсгээд буй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаа үргэлжлүүлэх эсэхийг шийдэх юм. Учир нь намын дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга давхар ажил хашихыг хориглосон заалт бий.
Тиймээс уг заалтыг өөрчлөх эсвэл дүрмийн дагуу дараагийн генсекийг үргэлжлүүлэх томилох эсэхийг Бага хурлаас шийдэх юм.