Монгол Улсад Төрийн Аудитын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг өнгөрсөн наймдугаар сард тэмдэглэн өнгөрүүлсэн байдаг. Тухайн үед Төрийн Аудитын байгууллагатай гэрээгээр хамтран ажилладаг нийт 57 байгууллагаас баярын мэндчилгээ дэвшүүлж улмаар Үндэсний аудитын газрын дарга, Улсын ерөнхий аудитор Д.Занданбат болон Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг нарт бэлэг хэлбэрээр бэлэн мөнгө өгсөн гэх үүсээд буй. Тиймээс дээрх асуудлаар Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэгээс тодрууллаа.