Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

YONHAP: Аврагчид ослын газарт хүмүүст хиймэл амьсгал хийж, иргэд “Надад туслаач“ гэж орилж байхад хүмүүс бүжиглэсээр байсан. Магадгүй “Халлевүүний баяр“ гэж андуурсан байх

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 1 секунд

Сөүл хотын Итэвон дүүрэгт болсон Халлевүүний баярын үеэр 154 харамсалтайгаар амиа алдсан. Хохирогчдын дийлэнх нь 20 гаруй насныхан байсан талаар албаны хүмүүс мэдэгдсэн.

Тэгвэл Итэвон дахь дэлгүүрт ажилладаг 20 гаруй насны залуу Ёнхап мэдээллийн агентлагт "Маш аймшигтай зүйл болсон. Би хүмүүсийг аврах ёстой л гэж бодсон. Би тэндээс 50 орчим цогцос зөөсөн" гэжээ.

Харин нэрээ нууцлахыг хүссэн гэрч "Маш олон хүн ухаангүй газарт унаж, гишгэгдсэн байсан. Түүнээс нэг хүнийг чирж гаргаж чадсан. Нэг ч гэсэн хүний амь аварч чадсандаа баяртай байна" хэмээсэн байна.

Яаралтай тусламжийн багийнхан хохирогчдыг аврахаар яаран ажиллаж байх үед үдэшлэгт оролцогчид түргэн тусламжийн машины өмнө бүжиглэж буй бичлэг цахим ертөнцөд таржээ. Тухайн үед аврагчид ослын газарт ирж хиймэл амьсгал хийж, "Надад туслаач" гэж орилж байхад хүмүүс бүжиглэсээр байсан нь Халлевүүний тоглолт гэж андуурсан байх гэжээ.

Сануулахад, Бямба гарагийн орой Өмнөд Солонгосын алдарт шөнийн цэнгээний дүүрэгт Халлевүүний баяр тэмдэглэж байсан иргэд хэт бөөгнөрөл үүсгэсний улмаас, амьсгалах аргагүй болж 154 хүн харамсалтайгаар амиа алдсан.

Сөүл хотын хамгийн алдартай хорооллуудын нэг болох энэ газарт 100,000 орчим хүн ирж, баярт оролцсон. Энэ нь тус улс COVID-19-ийн олон хязгаарлалтыг цуцалснаас хойш гурван жилийн дараа Сөүл хотод болсон анхны Halloween арга хэмжээ байлаа. Гудамжинд байсан хүмүүсийн ихэнх нь Halloween-ийн хувцас өмссөн байв.

Эх сурвалж: Yonhap агентлаг

Төсвийн ажлын хэсэг өчигдөр ИХ ТЭНГЭРТ хуралджээ
Төсвийн ажлын хэсэг өчигдөр ИХ ТЭНГЭРТ хуралджээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.