Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: “Төсөв 2023” олон нийтийн хэлэлцүүлэг болж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 46 секунд

Төрийн ордны Их танхимд эхэлсэн “Төсөв-2023” хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн болон бусад албаны төлөөлөл, төсөв захиран зарцуулагчид, олон нийтийн төлөөлөл оролцож байна.

Монгол Улс Төсөв батлахынхаа өмнө анх удаагаа олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж иргэдийн болон татвар төлөгчдийн саналыг нээлттэй сонсохоор болсон нь энэ юм. Мөн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө D-parliament цахим платформ ашиглан төсвийн талаар олон нийтийн санал шүүмжлэлийг хүлээн авч өнөөдрийн хэлэлцүүлэгт тусгаж байна. Өнгөрсөн хугацаанд D-parliament аппликэйшнээр дамжуулан 68 641 хүн цахим системд ханджээ.

Парламентаар төсвийн эхний хэлэлцүүлгийг хийсний дараа олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал шүүмжлэлийг нь сонсож буй энэ арга хэмжээ нь өргөн их ач холбогдолтой гэж Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм. Цаашид жил бүр төсөв батлахынхаа өмнө ийм төрлийн хэлэлцүүлэг өрнүүлж, нийтийн санал шүүмжлэлийг төсөвтөө тусгаснаар эдийн засгаа тогтворжуулах, төсвийн сахилга батыг бэхжүүлэх, хүн амынхаа амьдралын чанарыг сайжруулах, үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэг үзүүлэхэд гол суурь нь болох юм.

“ТӨСӨВ-2023” олон нийтийн хэлэлцүүлэг салбар хуралдаанаар үргэлжилнэ.

Гол нэрийн барааны үнэ 0,3 хувиар буурсан гэв
Гол нэрийн барааны үнэ 0,3 хувиар буурсан гэв
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц