"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь өчигдөр чөлөөлсөн. Тодруулбал, түүнийг удаа дараа ёс зүйн алдаа гаргасан болон хугацаат үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр ажлаас нь ийнхүү чөлөөлсөн байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ж.Энхцэцэгийг өнгөрөгч тавдугаар сараас эхлэн ЭМЯ-наас шалгаж эхэлсэн гэх ба энэ хугацаанд ес орчим зөрчил илэрсэн аж.
Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтарч хийсэн мэдээллийн үеэр Ж.Энхцэцэгийн ажлын байрны дарамт шахалтын талаар маш олон өргөдөл гомдол ирсэн ба эмнэлгийн 138 ажилтныг ажлаас нь халсан гэх мэдээллийг олон нийтэд гаргаж тавьсан юм.