Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХНХ-ын дэд сайд С.Зулпхар: Тухайн өрхийн орлогоос шалтгаалж, хүүхдийн мөнгөний зарцуулалт өөр байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Монгол Улсын Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барихдаа хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд үргэлжлүүлэн олгохоор болж, 1.4 их наяд төгрөг төлөвлөөд буй. Товчхондоо, чинээлэг өрхийн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олгох шаардлагагүй гэж үзсэн нь шүүмжлэл дагуулах болсон. Тэгвэл хүүхдийн мөнгөний зарцуулалтын талаар ХНХ-ын дэд сайд С.Зулпхараас тодрууллаа.

-Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд үргэлжлүүлэн олгохоор яригдаж байна. 33 хувь нь хүүхдээ зарцуулахгүй хадгалдаг тул 80 хувьд нь олгох нь зүйтэй ч гэсэн асуудал яригдаж байна?

-Хүүхдийн мөнгө бол нэг талаар хүүхэд хөгжлийг дэмжих чиглэлээр олгож байгаа зүйл. Нөгөөтээгүүр тодорхой бүлгүүдэд нийгмийн хамгааллыг хангах чиглэлээр огогдож байгаа мөнгө. Тэгэхээр тухайн өрхийн орлого болон хэрэглээнээс шалтгаалаад зарцуулалт өөр байна. Судалгаагаар, нийт хүүхдийн 64 хувь нь хувь хүний хөгжлийн болон өрхийн хэрэглээнд мөнгөө зарцуулж байна. Учир нь ковид-19 цар тахлын үед өрхийн амьжиргаа хүндэрч, хөдөлмөр эрхлэлтийг хязгаарласантай холбоотой байсан бол цаашлаад инфляцын өсөлтийг дагаад өрхийн бодит орлого буурч зардал огцом өссөнөөс шалтгаалсан гэж дүгнэсэн. Харин үлдсэн 34 хувь нь хадгалдаг гэсэн судалгаа бий.

Rokit Bay-ийн тоглолтын 99 мянган төгрөгийн тасалбар 30 минутад зарагдаж дуусчээ
Rokit Bay-ийн тоглолтын 99 мянган төгрөгийн тасалбар 30 минутад зарагдаж дуусчээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.