Хип хоп ертөнцөд өвөрмөц уран бүтээл бүрээрээ өөрийн гэсэн орон зайг бий болгосон уран бүтээлч болох реппер Rokit Bay ирэх 11 дүгээр сарын 4-нд бие даасан тоглолтоо хийх болсноо өнөөдөр өглөөхөн зарласан. Тоглолтын зар тавигдсанаас хойш 30 минутын дотор 99 мянган төгрөгийн үнэтэй урьдчилсан захиалга /early bird/ дүүрчээ. Одоогийн байдлаар 129 мянган төгрөгийн 569 тасалбар үлдээд байгаа аж. Мөн удахгүй "VIP" тасалбар мөн худалдаалагдаж эхлэнэ.
