Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Bravo Circus” циркийн тоглолтын тасалбарын борлуулалт сайн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

"Bravo Circus" олон улсын циркийн тоглолт аравдугаар сарын 21-30-ны өдрүүдэд Монгол Бөхийн өргөөнд болох талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 11 улсын 86 жүжигчид болон сургуультай амьтад оролцох юм. Тодруулбал, ОХУ, Армени, Вьетнам, Япон, Аргентин, Казахстан, Узбекистаны циркчид тоглох бол сургуультай баавгай, аварга могой, нохой муур зэрэг амьтдын хөгжилтэй үзүүлбэрүүдээр хүүхэд багачуудыг баярлуулах юм.

Гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой урлаг бол яах аргагүй циркийн урлаг байдаг. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлэхээс гадна хүүхдийн ертөнцийг ч танин мэдэхэд асар өндөр хувь нэмэр оруулдаг аж. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд циркийн урлагийн тоглолт зохион байгуулагдах нь тун ховордсон тул эцэг эхчүүд та бүхнийг үр хүүхдүүдтэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, нэгэн өдрийг аз жаргалтай өнгөрөөхийг урьж байна гэлээ.

Ташрамд дуулгахад тасалбар Ticket.mn болон бөхийн өргөөний кассаар зарагдаж байгаа бөгөөд борлуулалт маш өндөр байгаа аж. Иймд тасалбар дуусахаас өмнө амжиж захиалаарай.

Хүнсний хувьсгалын салхи Хөвсгөл аймагт сэвэлзлээ
Хүнсний хувьсгалын салхи Хөвсгөл аймагт сэвэлзлээ
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.