ХХААХҮЯ-ны гэрээтэй улсын төсвийн 5 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Малын гаралтай түүхий эд боловсруулах цэвэрлэх байгууламж”-ийн тендерийг Б.Бадрах захиралтай “Саруул цамхаг” ХХК аваад 2020 онд ашиглалтанд хүлээлгэж өгөх ёстой байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл ашиглалтад хүлээлгэж өгөөгүй атлаа дахиад 2 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Ховд аймгийн ХХААГ-ын лабораторийн барилгын тендерийг авсан талаар Ховд.мн сайт мэдээлээд байна.
Тодруулбал "Сүүлийн тендерийн асуудал нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх үнэлгээний хороо хууль бус дүгнэлт гаргасан гэдгийг тогтоочихсон. Сангийн яам хүртэл АТГ-т хүргүүлсэн зөвлөмждөө энэ компанийг шаардлага хангахгүй байгааг албан бичигт тодорхой дурьдсан. Энэ компанийн барилгын үйл ажиллагаанд төр, аймаг орон нутаг нь хяналт тавьж чадахгүй болтлоо ялзарчихсан. Яам нь хүртэл дүлийрчихсэн. Яам нь ч мэдээлэл байхгүй. Хэвлэл очихоор харуул хамгаалалтаараа халхавчилж, хамаг бүдүүн дарга нар нь арьсаа хамгаалж, хэвлэлийн өөдөөс энгийн нэг мэргэжилтнээ яриулна.
Энэ Б.Бадрах гэж нөхөр яг хэн юм бэ, ямар том артай учраас улсын төсвийн ажлыг гацаагаад байгаа юм гэдэг нь анхаарал татаад байна. Б.Бадрахаас ярилцлага авья гэхээр сэтгүүлчийн биед халддаг, шүүх нь түүнийг өмгөөлж хамгаалдаг. Ийм муухай нийгэмд амьдарч байгаадаа ой гутаж байна" гэжээ.