Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

И-Монголиагаас авдаг 74 төрлийн лавлагааг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

И-Монголиагаас авдаг иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт 74 төрлийн лавлагаа тодорхойлолтыг өнөөдрөөс эхлэн нотариатаар батлуулах шаардлагагүй боллоо.

Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын нотариатчдын танхим хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна ингэснээр дараах боломжууд бий болох аж. Үүнд,

- Төрийн үйлчилгээний нэгдсэн систем буюу “И-Монголиа" системээр дамжуулан хүлээн авах боломжтой лавлагаа тодорхойлолтыг төрийн байгууллага, албан тушаалтан нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байх.

Иргэний болон жолооны үнэмлэх, төрсний, гэрлэсний, нас барсны, оршин суугаа хаягийн, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зэрэг 74 лавлагаа тодорхойлолт.

- Төрийн мэдээлэл солилцооны “И-Монголиа” системээр нотариатын үйлчилгээ үзүүлсэн талаарх лавлагаа, тодорхойлолт, гэрээний цахим хуулбарыг олгох боломжийг хамтран бүрдүүлэх

- Цахимаар нотариатын үйлдэл хийх платформыг хөгжүүлэх, тоон гарын үсгээр иргэн, хуулийн этгээдийн хувийн байдлыг тогтоож, баталгаажуулан үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нотариатын үйлдэл хийхэд нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглах зэрэг иргэдийн өргөдөл гомдол нийтлэг төвлөрдөг нотариаттай холбоотой асуудлууд цэгцэрнэ. 2 тал харилцан тохиролцож “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн шуурхай үзүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгууллаа.

No photo description available.

Метронд хамтран ажиллагчаа хөнөөсөн эрэгтэй “Үнэхээр солиотой зүйл хийсэн“ гэж мэдүүлжээ
Метронд хамтран ажиллагчаа хөнөөсөн эрэгтэй “Үнэхээр солиотой зүйл хийсэн“ гэж мэдүүлжээ
 
Стифен Харпер: Монголын Ардчилсан намын хүчин чармайлтын үр дүнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ихээхэн амжилт олсон
Стифен Харпер: Монголын Ардчилсан намын хүчин чармайлтын үр дүнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ихээхэн амжилт олсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.