Зураач Л.Өнөрчимэгийг Монгол Цэргийн музейн захирал болсон гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл уг асуудалд БХЯ-наас тайлбар өглөө. Ингэхдээ "Ташаа мэдээлэл тархжээ. Тус музейд Сэргээн засварлагч-Интерьерийн зураач гэсэн албыг хашиж байгаа. Өнгөрсөн тавдугаар сараас түр томилогдоод өчигдөр жинхлэгдэх тушаал нь гарсан" хэмээлээ.
БХЯ: Зураач Л.Өнөрчимэг Монгол Цэргийн музейн захирлаар томилогдоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.