Сонгинохайрхан дүүргийн 2,8,15,19 дүгээр хороодод хүүхэд багачуудыг соён гэгээрүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх таатай орчин нөхцөлийг хангасан номын сангууд үйл ажиллагаа явуулдаг.
Эдгээр номын сангуудаас гадна Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн нэгдүгээр давхарт “ЭРДЭМ-ӨРГӨӨ” номын сан мөн үйл ажиллагаа явуулдаг юм. Энэхүү номын сангийн үйл ажиллагааг “Холт интернэшнл” хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага эрхэлдэг бөгөөд тус газар нь Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран хүүхдийн хөгжил, гэр бүл хүүхдийн амжиргааг дэмжих олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү номын сан билээ.
Тус номын сан Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг хүүхэд бүрт нээлттэй бөгөөд 2016 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Номын санд 25-30 хүртэлх хүүхэд хүлээж авах боломжтой бөгөөд жилийн дөрвөн улиралд багачуудыг сурч, боловсрох таатай орчин нөхцөлөөр хангадаг.
Зуны улиралд эл хуль байдаг ч бусад үед 9, 62, 143 дугаар сургуулийн хүүхдүүд ихэвчлэн ирдэг аж. Сурагчид гэрийн даалгавар, хичээлээ давтангаа ном уншиж, интернэт хэрэглэх бүрэн боломжтой. Тус номын сан 09:00-17:00 цаг хүртэл ажилладаг бөгөөд 62 дугаар сургуулийн цайны газартай гэрээ байгуулж өглөө, өдрийн ээлжинд номын санд суусан хүүхдүүдийн өдрийн хоол, цайг бэлтгэн өгдөг юм.
Бидэнтэй хамтран хүүхдэд ээлтэй олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байгаа "Холт интернэшнл" байгууллагын хамт олонд ажил хөдөлмөрийн амжилт хүсье.
Эх сурвалж: СХД