Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Завхан аймгийн Баянтэс суманд гарсан гал ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан шатсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 48 секунд

Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн “Буга согоотын цуурай” гэдэг газар энэ сарын 8-нд ой, хээрийн түймэр гарсан. Дуудлагын дагуу Завхан аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар анги, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Увс аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр анги, Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар анги, Сонгино суман дахь Зэвсэгт хүчний 274 дүгээр ангийн алба хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Баянтэс сумын мэргэжлийн анги, Тэс сумын мэргэжлийн анги, Асгат сумын мэргэжлийн анги, Баянхайрхан сумын мэргэжлийн анги, Нөмрөг сумын мэргэжлийн анги, Түдэвтэй сумын мэргэжлийн анги, Сонгино сумын мэргэжлийн ангийн алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тухайн түймэр нь Монгол Улсын хилийн 57-58 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан шатсан бөгөөд 09.11-ний өдрийн байдлаар түймрийн зүүн урд талаас баруун урд тал хүртэл 5.6 км-т зурвас татах, цуравдаж унтраах ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ковид-19: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын ЦЭГҮҮД
Ковид-19: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын ЦЭГҮҮД
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.