Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тээвэрчин н.Саарал: Замын постод гардаг цагдаа нар бичиг баримт авч хоногоор алга болдог, машины банкийг бензинээр дүүргэж өг, мөнгө өг гэдэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Тавантолгой-Гашуунсухайтын тээвэрчид мэдээлэл хийлээ.

Тээвэрчин н.Саарал "Улсын эдийн засгийн 40 хувийг дангаараа бүрдүүлдэг Гашуунсухайтын боомтын нүүрс тээвэрчид маш хүнд байдалд ороод байна. Гурван сайдын хамтарсан шинэ журмаар зөвхөн чингэлэг машинаар богино тээвэрлэлт явуулдаг зохион байгуулалтад шилжсэнээс болж Монгол тээвэрчид богино тээвэр буюу Цагаанхад суурьшлын бүсээс Гашуунсухайт боомтын чиглэлд тээвэрлэлт хийх боломжгүй болсон. Учир нь дотоодын тээвэрчид үндэсний компаниуд ширхэг бүр нь 380 сая төгрөгийн үнэтэй, давхар чиргүүлтэй машин худалдан авах чадамжгүйгээсээ болоод БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гаднын компаниудад өөрсдийн тээврийн ажлаа алдсан.

Иймд уртын тээвэрт нь явъя гээд Эрдэнэс Тавантолгой уурхайгаас Цагаан хадны чиглэлд 230 км зам туулж хатуу тээвэрт бага хөлсөөр буюу 80 юаниар тээвэрлэлтэд гарахаар очсон. Гэвч үндэсний тээврийн компаниуд Монгол тээвэрчид уртын тээвэрт орж чадахгүй байна. Энэ тээврийг хийхийн тулд давхар чиргүүлтэй машинтай байх ёстой гэх үндэслэлээр ялгаварлагдан гадуурхагдаж байна.

Ингээд Эрдэнэс Тавантолгой уурхайгаас Улаанбаатарт чиглэлд шахмал түлшний тээвэрт явж байгаа. Гэтэл машины жин, ачааны жин нийт 55 тонн байх ёстой гэх шаардлагыг төрийн эрх бүхий байгууллагууд тавьж байна. Машины өөрийн жин 25 тонн байдаг харин 44 тонн ачаатай явна гэхээр19 тонн ачна гэсэн үг. Энэ тээвэрлэлтийн хамгийн өндөр үнэ нь 100 мянган төгрөг. Харин 1 сая 900 мянган төгрөгөөр Улаанбаатар руу тээвэрлэлт хийх нь түлшнийхээ зардалд ч хүрэхгүй.

Дээрээс нь тээвэрлэлт хийх үед пост болгон дээр цагдаа шалгадаг. Зогсоогоод бичиг баримт авч хоногоор алга болдог мөн машины банкийг бензинээр дүүргэж өг, мөнгө өг, торгоно гэдэг.

ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар гурван сайд мэдээлэл өгнө
ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар гурван сайд мэдээлэл өгнө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.