УИХ-ын гишүүн, Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт “Ховд аймаг-Өвөл, хаврыг өнтэй давцгаая” шилдэг сум, хашир малчин өрхийг шалгаруулах болзолт уралдааныг санаачлан зарлажээ.
Тэрээр “Баруун бүс нутаг, тэр дундаа Ховд аймгийн өвөлжилт, хаваржилт хүндэрч зуд турхан болох эрсдэл өндөр байгааг ОБЕГ-аас сануулсан. Мөн нийт нутгийн 90 хувьд бэлчээрийн даац хэтэрсэн, энэ сарын 10-наас эхлэн аймгийн нийт нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөв мэдээ гарчээ. Иймээс өвөл, хаврын бэлтгэлээ цаг алдалгүй, чамбай сайн базааж авах нь туйлаас чухал байна. Нөхцөл байдал хүндэрсэн хойно биш өмнө нь урьдчилан сэргийлэх ажлаа зөв зохион байгуулж, хаа хаанаа бэлтгэлээ сайтар базаах үүднээс 150 сая төгрөгийн шагналын сантай энэхүү болзолт уралдааныг зарлаж байна” гэжээ.
Уралдаанд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг хамгийн сайн зохион байгуулсан Ховд аймгийн бүх сум, малчин өрх хамрагдах юм байна.
Уралдааны болзол биелүүлсэн бөгөөд өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ хамгийн сайн хангасан сумыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. Үүнд:
1-р байр 20.000.000 сая төгрөг, өргөмжлөл
2-р байр 15.000.000 сая төгрөг, өргөмжлөл
3-р байр 10.000.000 сая төгрөг, өргөмжлөл олгох юм байна
Мөн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ хамгийн сайн хангасан нийт сумын баг тус бүрээн “ХАШИР МАЛЧИН” өрхүүдийг шалгаруулж ГАДААДАД аялах эрхийн бичиг олгох юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/byambatsogt.s авна уу.