Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Э.Болормаа өнгөрөгч есдүгээр сарын 2-ны өдөр ажлаа хүлээн авсан. Ховд аймгийн шинэ Засаг дарга Э.Болормаагийн талаар "Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр "Ерөнхий сайдын энэ үйлдэл бол маш зөв. Тэр үе солих гэж, орон нутагт салхи оруулах гэж хичээж байна. Намайг юу гэж доромжилж болно. Ийм зүйлийг би зөв сайн байна гэж хэлнэ. Орон нутгийн хэдэн нам дагасан хүмүүсийн албан тушаалын хуйвалдаа маш их хөгжлийн саад болж байгаа. Үүнийг л нурааж байна. Харин энэ бүсгүй л сайн ажил хийгээсэй билээ" гэв.