Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гачууртаас Шар хадны эцсийн зогсоол хүртэл 4.27 км замын ажил үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Гачууртын замаас Шар хадны эцсийн зогсоол хүртэл 4.27км урттай зам, Улиастай голын дээгүүр 97.3м төмөр бетон гүүр бүхий бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Уг ажлын хүрээнд:

•Авто замын ажлын нөлөөлөлд 114 нэгж талбар өртсөнөөс 2022 онд зургаан нэгж талбар чөлөөлөгдсөн бол чөлөөлөгдөөгүй 108 нэгж талбар байна. Газар чөлөөлөлтийн ажил иргэдтэй зөвшилцөх шатандаа явагдаж байна.

•Гүүрийн ажил тавдугаар сарын 30-нд эхэлж суурь байгуулах, захын тулгуур байгуулах, дам нуруу байгуулах ажлууд 30 орчим хувийн гүйцэтгэлтэй хэвийн үргэлжилж байна. Харин зам барилгын ажил энэ оны тавдугаар сарын 10-ны өдөр эхэлж, эхний 800м-т зорчих хэсгийг хийж дуусган хөдөлгөөнийг нээсэн. Одоогоор замын бусад хэсэгт газар чөлөөлөлтөөс шалтгаалан зогсонги байдалтай байна.

“ҮНЭР” ОАК үзэгчдийн хүртээл болж эхэллээ
“ҮНЭР” ОАК үзэгчдийн хүртээл болж эхэллээ
 
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц