МАН-ын Удирдах зөвлөл яг одоо байнгын хороодын даргыг томилох асуудлаар хуралдаж байна. Хуралдаан 12.00 цагаас эхэлсэн ба 15.20 цаг хүртэл 20 минутын зайтай хуралдаж дарга нараа сонгоно.
Харин бидэнд ирсэн мэдээллээр, МАН-ын Удирдах зөвлөлөөс дараах гишүүдийг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлжээ. Гэвч зарим нь татгалзаж буй байгаа аж.
Тодруулбал, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Энх-Амгалан;
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Б.Саранчимэг;
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Мөнхцэцэг;
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Баттөмөр;
Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Э.Батшугар;
Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар С.Чинзориг;
Төсвийн байнгын хорооны даргаар Х.Булгантуяа;
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэн;
Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатар;
Эдийн засгийн байнгын хорооны даргаар М.Оюунчимэг нар тодорсон байна.