Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд: Яамгүй гурван сайд нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын зохицуулалт хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 13 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батална.

Мөн шинээр томилогдох сайд нарыг танилцуулах юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Бүрэлдэхүүнээр яг хэдэн сайд нэмэгдэж байгаа юм бэ. Төсөв мөнгөний тооцоолол байна уу" хэмээлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нэг ч яам нэмэгдээгүй. Өмнө нь бид баталсан ЭЗХЯ, Цахим бодлогын яам хоёр сайдтай болж байна. ЭЗХЯ өмнө нь байгуулагдсан нь татан буугдсан нь Сангийн яамтайгаа зөрчилдсөнтэй холбоотой. Бүтэц бүрэлдэхүүнээ хуваах тал дээр нэгдсэн удирдлагаар хоорондоо зохицож чадаагүй асуудал байсан. Эдийн засаг, хөгжлийн яам хэт хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг татаж аваад, асуудалд орсон байсан. Тиймээс цаашдаа ЭЗХЯ бодлого төлөвлөлтийг хийнэ гэж ойлгож байна.

Эрхлэх асуудлын хүрээнд яамгүй гурван сайд байгаа. Нэг үгээр хэлбэл, ЗГХЭГ-ын даргын статустай адил түвшинд орж ирж байгаа. Энэ сайд нар яамгүй, холбогдох үндэсний хороогоор дамжуулж, нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын зохицуулалтыг хийнэ.

Мөн Улаанбаатар хоттой холбоотой эрхзүйн асуудлуудыг маш яаралтай УИХ руу оруулах асуудалд анхаарах зэрэг салбар дундын зохицуулалтыг хийнэ.

Өнөөдөр бид нийслэлийн түгжрэлтэй холбоотой алдаж байгаа цаг, нэг яамгүй сайдаас хэд дахин илүү үнэтэй. Ер нь манай төрийн бүтэц бол их хөшүүн. Би тулгамдаж буй асуудлаа маш богино хугацаанд даван туулах бүтцээ гаргаад явах ёстой. Энэ асуудал шийдэгдвэл бүтцээ бид татан буулгаад явах учиртай гэж би боддог. Өнгөрсөн хугацаанд бид салбар дундын зохицуулалт дээр их алдаа гаргасан" хэмээлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын бүтцийг гаргахдаа Сингапурын ЗГ-аас жишиг авсан
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын бүтцийг гаргахдаа Сингапурын ЗГ-аас жишиг авсан
 
Улсын дугаараа нууж нэгдүгээр эгнээгээр зорчсон  21 настай жолоочийг шалгаж, машиныг нь журамлажээ
Улсын дугаараа нууж нэгдүгээр эгнээгээр зорчсон 21 настай жолоочийг шалгаж, машиныг нь журамлажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.