Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 45 секунд


Улаанбаатар: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 11-13 хэм дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 03-наас 05 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, 6-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 4-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 5-нд баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 3-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч цаашдаа өдөртөө дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм, Олон нууруудын хөндий болон говийн аймгуудын нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

                                                                                                                                                                                                                       Эх сурвалж: Цаг уур шинжилгээний газар 

Ховд аймгаас орох, гарах хөдөлгөөнийг хаалаа
Ховд аймгаас орох, гарах хөдөлгөөнийг хаалаа
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.