Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ намрын тэсрэлт “Цурам ажиллагаа“ киноны жүжигчдийн багт Монголын кино урлагийн салбарын ШИЛДГҮҮД багтжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Фантастик продакшн “Байтаг богд” киног 2018 онд кино театрт нээж тухайн үед үзэгчдийг байлдан дагуулж байсан билээ. Түүнээс хойш "37-р точка" УСК, "Зура шоу", "Зура" УСК-нуудаа IPTV, OTT сувгуудаар нээж байсан бол 4 жилийн дараа ийнхүү кино театрын дэлгэцнээ "Цурам ажиллагаа" шинэ уран бүтээлээрээ эргэн ирлээ.

"Цурам ажиллагаа" киноны албан ёсны богино хэмжээний трейлер болон постер зураг цацагдаж, үзэгчдийн хүлээлтийг үүсгээд буй. Тус киноны жүжигчдийн багт Монголын кино урлагийн салбарын шилдгүүд багтжээ. Тухайлбал, МУГЖ Ш.Доржсүрэн, МУГЖ С.Болд-Эрдэнэ, СТА С.Ариунбямба болон Фантастик продакшны жүжигчин СТА Б.Барслхагва, Э.Одбаяр, Б.Ганчулуун, Ж.Алтаншагай, Шинэ Үе продакшны жүжигчин Х.Отгонтунгалаг, нар гол дүр бүтээжээ. Мөн залуу жүжигчин Д.Хосбаяр, Г.Баярхүү, Ц.Номин болон Малайзын жүжигчин Yap Leong Chai, Хонгконгийн жүжигчин Wong Wing On зэрэг жүжигчид тоглосон нь маш сонирхолтой дүр сонголт болжээ.

Уг кино ирэх 9 дүгээр сард нээлтээ хийх юм. Үзэгчдийн зүгээс өндөр хүлээлттэй байгаа бөгөөд энэ намрын тэсрэлт "ЗУРА II: Цурам ажиллагаа" УСК байх болно.

Цурам ажиллагаа киноны жүжигчин Б.Барслхагва, Ц.Номин, Э.Одбаяр нарын ярилцлагыг доорх холбоосоор дамжин уншина уу.

- https://ubn.mn/p/30343

- https://ubn.mn/p/30709

- https://ubn.mn/p/30860

ХАБ: Ажилтан ажлын талбайд хамгийн түрүүнд аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллах вэ гэдгээ бодолцох ёстой
ХАБ: Ажилтан ажлын талбайд хамгийн түрүүнд аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллах вэ гэдгээ бодолцох ёстой
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 14 хэмийн дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 14 хэмийн дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.