Ховд аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан эхэллээ. Хуралдаанаар аймгийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцэж буй. Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга асан Б.Дүгэржав "Өнгөрсөн хугацаанд Улсын аварга малчин 20, аварга тариаланч 10 гаруй төрөн гарсан. Мөн олон угсаатан 82 жил хүлээсэн аварга, арслангууд төрлөө. Үүнээс гадна барилга, зам тээвэр, үйлдвэр үйлчилгээ эрч сайжирч манай аймаг төдийгүй бүс нутагт хөгжил авч ирэх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил эхэллээ. Энэ ажил Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед эрчимжин эхэлж байгаад баяртай байна.
Бидний зорилго баруун бүс нутагтаа хөгжлөөрөө манлайлах юм. Намайг дэмжиж ажиллаж байсанд та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэлээ.