Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Цогтбаатар: ҮХ-ийн 39.1 дэх заалт хэзээнээс хүчингүй болж байгаа вэ. Маш ноцтой асуудал үүсч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 58 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ҮХЦ-ийн шийдвэрийг хэлэлцэж байна. Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногт ҮХЦ-ээс Үндсэн хуулийн 39.1-д заасан “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэдэг заалтыг хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "ҮХ-ийн тодорхой заалтыг хүчингүй болгоод ҮХ-ийнхээ үндсэн үзэл баримтлалтай нийцээгүй гэж үзсэн нь хэзээнээс хүчингүй болж байна вэ. Энэ маш ноцтой асуудал үүсч байна. Учир нь үзэл баримтлалтайгаа нийцээгүй бол ҮХ батлагдсан мөчөөсөө нийцээгүй байж таарах гээд байна. Хэрэв тэр мөчөөсөө хүчингүй болж байгаа бол энэ хүчингүй заалтын дагуу байгуулагдаад үйл ажиллагаа нь явагдаад шийдвэр гаргаад байсан ЗГ-ын гаргасан шийдвэрүүд хүчин төгөлдөр байна уу, үгүй юу гэдэг асуудал эрхзүйн хувьд яригдана.

ҮХЦ шийдвэр гаргасан мөчөөсөө энэ хууль хүчингүй болж байна гэвэл бүр утгагүй болж байна. Тэгвэл ҮХ-ийн үзэл баримтлал 2019 оноос байгаад байхад шийдвэр гарах хүртэлх зөрчсөн хэвээрээ хүчинтэй байгаад байна гэж үзэх гээд байна. Тэгэхээр хэзээ хүчингүй болсонд заавал хариулт хэрэгтэй" хэмээлээ.

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Наймдугаар сарын 15-наас эхлээд 39.1-н заалт хүчингүй болсон. ҮХЦ эцсийн шийдвэр гаргаж, тогтоол үйлдсэнээр хүчингүй болж байгаа" хэмээлээ.

С.Энхболд: Одоогоор сумдад урьдчилан сэргийлэх үзлэгийг хийх боломжгүй
С.Энхболд: Одоогоор сумдад урьдчилан сэргийлэх үзлэгийг хийх боломжгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.