Дарханы замын тендертэй холбогдуулан ЗТХЯ-ны зарим албан тушаалтнуудын өрөөнд прокурорын зөвшөөрөлтэйгээр АТГ-аас нэгжлэг хийж байгаа. Тэгвэл шалгалтын ажиллагааны явцын талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Нэгжлэгийн ажиллагаа нь прокурорын зөвшөөрөлд үндэслэн явагддаг. Тендер сонгон шалгаруулалттай холбоотой бүх албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Нарийн тоон мэдээллийг өгөх боломжгүй байна. Хэрэгт ач холбогдолтой баримт хангалттай байгаа гэж үзсэн учраас нэгжлэг хийгдэж байгаа. Үр дүн, явцын талаар урьдчилан хэлэх боломжгүй. Одоогоор 30 гаруй объектод нэгжлэг явагдаж байгаа" гэв.