Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бүх ААН-ийг орлого нь тасалдаж, үйл ажиллагаа нь доголдсонд тооцно“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 26 секунд

Ковид-19 халдварын үед онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан ажил олгогчдыг дэмжих, ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг дэмжих Засгийн газрын багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон билээ. Тэгвэл өнөөдөр энэ талаар Монголын ажил олгогч эздийн холбоо, МҮЭ-ийн холбоо, МҮХАҮТ нэгдсэн нэг ойлголтод хүрч, цаашид хамтран ажиллахаар болсныг мэдээллээ. Энэ үеэр ХНХ-ын сайд С.Чинзориг НДШ-ийн чөлөөлөлтөд хамрагдах ААН, байгууллагуудыг танилцуулсан юм. Тэрээр: 

  • Хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
  • Төрийн болон хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
  • Төрийн бус байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч нар НДШ-ийн чөлөөлөлтөд бүрэн хамрагдана гэлээ.

Мөн өнөөдрийг хүртэл иргэдийг хамгийн их төөрөгдүүлэд байсан 2 асуудал дээр нэгдсэн ойголттой болсныг танилцууллаа. 

  • Коронавируст халдварын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан бүх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого нь буурсанд тооцно.

  • Аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах зэргээр ажилтныг ажиллуулж байгаа бол ажлын байрыг хадгалж байгаа гэж тус тус үзнэ.

Харин сайн дураар даатгал төлөгчдийн хувьд:

  • Сайн дураар даатгуулагчийн чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ нь 56,700 төгрөг байна.
  • Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн 2020 оны 4-9 дүгээр сарын урьдчилан төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгоно.
  • Аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн cap бүрийн тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор цахимаар харьяа нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй 1.1 сая хүний 200 орчим мянган нь төрийн албан хаагч, 50-60 мянга нь төрийн болон төрийн өмчит үйлдвэр, ААН-д ажиллаж байгаа тул дээрх хөнгөлөлтөд нийт ажиллагчдын 75 хувь нь хамрагдах юм байна.

Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн авто замын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн авто замын ажил 50 хувьтай үргэлжилж байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.