Антонио Гутерреш Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр геополитикийн ноцтой хуваагдал, зөрчил мөргөлдөөн хаа сайгүй газар авч буй энэ үед Монгол Улс цөмийн зэвсгээс ангид бүс нутаг гэдгээрээ бусад улс орнуудад үлгэр дуурайл болж байгааг онцоллоо.
ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ УЛС
Гутерреш хэлэхдээ “Бид цөмийн дайн дахин гарч болзошгүй нөхцөлд ирээд байна. Цөмийн дайн гарах боломжгүй гэдэгт бүрэн итгэлтэй байх цорын ганц арга зам бол цөмийн зэвсэггүй байх явдал юм" гэсэн юм.
НҮБ-ын ЕНБД Антонио Гутеррешийн Ази тивээр хийж буй айлчлалын сүүлийн зогсоол нь Монгол Улс болж байгаа юм.
ЭНХИЙГ САХИУЛАГЧИДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Монгол Улс 60 жилийн өмнө НҮБ-д элссэн цагаасаа хойш тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй, ач холбогдол өгч оролцсож ирсэн юм. Тэгвэл НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш айлчлалынхаа дараагийн хэсэгт НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох гэж буй Монголын энхийг сахиулагчидтай уулзаж, хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэрээ тэрбээр энх тайвныг сахих боломжгүй хүнд хэцүү үед энгийн иргэдийн зоригтойгоор хамгаалж байдагт талархал илэрхийлсэн юм.
БАЙГАЛЬТАЙГАА ЗҮЙ ЗОХИСТОЙ ХАРЬЦЪЯ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мягмар гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон холбогдох албаныхныг хүлээн авч уулзлаа. Тэд бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал, далайд гарцгүй Монгол орны хувьд тулгарч буй бэрхшээл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжлүүлж буй ажил, арга хэмжээний талаар ярилцсан юм.
Гутерреш мөн Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг хэрэгжүүлж буй “Тэрбум мод” аяны нэг хэсэг болох мод тарих ажилд оролцов. Энэ үеэр тэрбээр, “Манай үеийнхэн их тэнэг байсан. Уур амьсгалын өөрчлөлт гарч, биологийн төрөл зүйлийн алдагдал, орчны бохирдол зэргийг үүсгэж байгальтай дайн зарласан” гэж тэр хэллээ. Мөн тэрбээр, олон хүний амь насыг эрсдүүлж, хохироож буй өнөөгийн үйл явдлуудад байгаль дэлхий өөрөө салхи шуурга, цөлжилт, үер зэрэг гамшгаар хариу үзүүлж байгааг хэлсэн юм. Ийнхүү НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутерреш Монголын нүүдэлчин айлд зочилж, ахуй амьдралтай нь танилцлаа.
ЭХ СУРВАЛЖ: UN NEWS