Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бичигт, Булган боомтоор уул уурхайн тээвэрлэлтийг эхлүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд


Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар Сүхбаатар аймгийн Бичигт, Ховд аймгийн Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

Халдвар, ариутгал, хамгааллын дэглэмийг тавьсан шаардлагын дагуу мөрдөх ба МХЕГ-аас хяналт тавьж ажиллана.

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд, Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн боомтуудаар төмрийн хүдэр, нүүрс, жонш гэх мэт уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортыг өнгөрөгч 3 дугаар сард дахин эхлүүлсэн бөгөөд мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийн, ажиллах хүчийг хамгаалах хэрэгслээр ханган тээвэрлэлтийг явуулж байна.

                                                                                                                                                                                                                                              Эх сурвалж: Зам тээвэр хөгжлийн яам  

БНСУ-аас транзит нислэгээр гуравдагч улсаас ирэх зорчигчийг нисгэхгүй
БНСУ-аас транзит нислэгээр гуравдагч улсаас ирэх зорчигчийг нисгэхгүй
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.