Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын онцлох эрхэм бол яах аргагүй шинэхэн төрсөн АРСЛАН Б.Орхонбаяр гэх 24 настай залуу бөх юм.
Тэрбээр, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяа "Таван Хан" дэвжээ, "Алдар" спорт хороо, "Атар трейд" ХХК-ийн бөх юм. Түүний цолны мялаалга наадмыг өнөөдөр /2022.08.05/ Сэлэнгэ аймагт хийж байна. Энэ үеэр түүнд "Ланд крузер 300" автомашин, 500 хонь, гурван өрөө байр бэлэглэлээ.