Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Лхагвасүрэн: Улсын нийт гадаад өрийн дийлэнхийг ААН-үүд өөрсдөө төлчих өр

Огноо
Унших
3 минут 9 секунд

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэвлэлд нийтлүүлсэн ярицлгадаа Монгол Улсын өр, эдийн засгийн нөхцөл байдал, Төв банкны баримталж буй бодлогын талаар ярьжээ. Түүний ярилцлагаас улсын гадаад өртэй холбоотой онцлох хэсгийг хүргэж байна.

Тэрбээр, "2022 оны нэгдүгээр улирлын эцэст, Монгол Улсын нийт гадаад өр 33.9 тэрбум ам.доллар байна. Энэ нь ОУВС-ийн аргачлалаар тооцож гаргадаг статистик үзүүлэлт бөгөөд дотор нь зээл, бондоос гадна хөрөнгө оруулалтууд ч багтдаг.

Мөн нийт өрийн 30 орчим хувь нь төрийн байгууллагуудын өр үлдсэн 70 орчим хувь нь хувийн хэвшлийн өр байдгийг анхаарах нь зүйтэй. Хувийн хэвшлийн гадаад өр гэдэгт улсын болон орон нутгийг төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлгүй буюу Засгийн газраас баталгаа гаргаагүй, банкнууд болон аж ахуйн нэгжүүдийн гадаад зээл, худалдааны өглөг, компани хоорондын зээл болон бусад өр төлбөр юм. Өөрөөр хэлбэл, нийт өрийн дийлэнх нь аж ахуйн нэгжүүд өөрсдөө төлчих өр төлбөр, эсвэл гаднаас татсан хөрөнгө оруулалт юм.

Жишээ нь, нийт гадаад өрөөс Засгийн газрын өр 8.4 тэрбум, Төв банкны ер 2.6 тэрбум ам.доллар, мөн төрийн өмчийн оролцоотой банк, аж ахуйн нэгжүүд (Төрийн банк, Хөгжлийн банк, Эрдэнэт УБҮ, Улаанбаатар төмөр зам, Эрдэнэс таван толгой, 4 Монголросцветмет зэрэг)-ийн нийт 1.5 тэрбум ам.долларын гадаад өрийг хасаад тооцвол 21.4 тэрбум ам.долларын өр үлдэж байна. Энэ үлдсэн 21.4 тэрбум ам.долларын гадаад өрийг үүсгэж, захиран, зарцуулсан хувийн хэвшлийн байгууллагууд маань түүнийг эргэн төлөх үүргийг зээлдүүлэгчдийн өмнө бүрэн хариуцах үүрэгтэй, харин төр засаг, татвар төлөгчид өмнөөс нь ямар нэг үүрэг хүлээхгүй гэсэн үг" гэжээ.

Түүнчлэн тэрбээр, "нийт өр 33 тэрбум ам.доллар гэх өндөр дүн яригдаж байгаа боловч, үнэхээр дефотлын эрсдэл бий юу, татвар төлөгчдөд хэр дарамт учруулах вэ гэдэг дээр зөв дүгнэлт хийхийн тулд доторх бүтцийг нь задалж харах нь чухал" гэв.

Сүүлийн үед олон нийтийн дунд улсын нийт өрийн талаарх асуудлууд яригдаж буй. Эдийн засагч, судлаачид манай улс Шри Ланка Улсын адилаар дефолт зарлах эрсдэл үүсэн гэж үзэж байгаа. Харин Төв банк болоод Сангийн яамнаас энэхүү таамаглалыг үгүйсгэж, Монгол Улс дефолт орох эрсдэлээс хол байгаа гэж мэдэгдээд буй.

Эх сурвалж: Монголбанк

Ван И энэ сарын 7-8-ны өдрүүдэд Монголд айлчилна
Ван И энэ сарын 7-8-ны өдрүүдэд Монголд айлчилна
 
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.