Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ван И энэ сарын 7-8-ны өдрүүдэд Монголд айлчилна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И энэ оны наймдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.

Айлчлалын хүрээнд МУ-ын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно.

Тухайлбал, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм.

Эргэн сануулахад, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улстай харилцаагаа бэхжүүлэхээр 2020 онд Монголд айлчилж байсан билээ.

Улиастай болон Гачуурт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно
Улиастай болон Гачуурт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд