Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМДЕГ: Швейцарын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна.

"Уг хөтөлбөрийн хүрээнд халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтад шинээр орсон 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, нийлүүлэгдэх бөгөөд иргэд, даатгуулагч нь чанартай эмийг санхүүгийн ямарваа нэг эрсдэлгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн хөнгөлөлттэй худалдан авах нөхцөл, бололцоо бүрдэх болно" гэж ЭМДЕГ-аас мэдээллээ.

Шадар сайд С.Амарсайхан “Горхи Тэрэлж“-ийн бүсийн оршин суугчдын газар эзэмших асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэгджээ
Шадар сайд С.Амарсайхан “Горхи Тэрэлж“-ийн бүсийн оршин суугчдын газар эзэмших асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэгджээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.