АНУ-ын төлөөлөгчийн танхимын спикер Нэнси Пелоси дөнгөж сая Тайваньд газардлаа. Орон нутгийн цагаар 22:30 цагт газардаж, Grand Hyatt буудалд буудаллахаар төлөвлөсөн байна.
Пелосигийн хувьд маргааш буюу наймдугаар сарын 03-ны өглөө 08:00 цагт Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэйтэй уулзах бол 10:00 цагт Тайваниас буцах төлөвлөгөөтэй байгаа аж.
Ненси Пелосигийн уг айлчлал ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй бөгөөд БНХАУ хатуу арга хэмжээ авахаа мэдэгдээд байсан. Тэгвэл, Хятадын Су35 хөлгүүд Тайваны хоолойг гаталж байгаа ба Америкийн F15 онгоцууд ч мөн өөдөөс нь хөдөлжээ. Мөн Пелосируу чиглэсэн ямар нэгэн өдөөн хатгалгад шууд устгах чиглэлийг Пентагон өгсөн аж.