Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатсаны улмаас 1-5 насны гурван хүүхэд амиа алдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн Шинэ нисэхийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 28-ны өдрийн 11:00 цагт аймгийн Онцгой байдалд иржээ. Дуудлага мэдээллийн дагуу сумын Засаг даргаар ахлуулсан 100 хүн, 20 автомашинтай иргэний 9х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг бүрэн унтраасан байна.

Гал түймэрт 1-5 насны гурван хүүхэд өртөж, нас барсан. Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид, Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч мөн өдрийн 19:10 цагт очиж гал түймэр гарсан газарт үзлэг шалгалтыг зохион байгуулж ажиллажээ.

КИМ СОН ЧУЛ: Усан үзэм тарихаар 20 жил судалсан минь монголчуудыг жимс, ногоогоо өөрсдөө тарьдаг байгаасай гэж ХҮССЭНИЙХ...
КИМ СОН ЧУЛ: Усан үзэм тарихаар 20 жил судалсан минь монголчуудыг жимс, ногоогоо өөрсдөө тарьдаг байгаасай гэж ХҮССЭНИЙХ...
 
Биржээр арилжаалагдсан 727.5 сая ам.долларын үнэ бүхий нүүрсний татан авалт хийгдээгүйгээс Ганцмод боомтын агуулахад 4.3 сая тонн нүүрс хуримтлагдсан байна