Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Мөнхбаатар: Хөвсгөлийн цол олгох наадам хүчингүй. Ц.Содномдорж Дундговьт барилдаж байгаа хүнийг бүртгүүлсэн байна

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
2 минут 2 секунд

Өчигдөр Хөвсгөл аймгийн 90, 91 жилийн ойд зориулсан аймгийн цол олгох барилдаан Мөрөн хотод зохион байгуулагдлаа.

Тус барилдаанд нийт 128 бөх барилдуулсан бөгөөд барилдаан эхлэхээс өмнө бөхчүүдийн дунд маргаан дэгдсэн юм. Учир нь цол олгох барилдаандаа барилдах хүсэлтэй аймгийн залуу бөхчүүд аймгийн наадамд цолтой бөхчүүдийг барилдахгүй байхыг шаардсан. Улмаар ямар нэг шийдвэрт хүрэлгүй өдөр эхлэх ёстой байсан барилдаан хойшлон үдээс хойш 17 цагийн үед анх бүртгэгдсэн байдлаар бөхийн барилдаанаа явуулжээ.

Гэвч Хөвсгөлчүүд Улсын арслан Ц.Содномдоржийг жил бүр аймгийнхаа наадмыг самарч, маргаан дэгдээдэг гэж ундааны сав шидэж, удаа дараалан наадмын талбайг чөлөөлөхийг шаардаж байсан юм. Ингээд хүчит бөхийн барилдааны зургаагын даваанд улсын арслан Ц.Содномдорж өөрийн сумын залуу бөх Б.Адъяасүрэнд бүсээ тайлж өгч, аймгийн заан болгосон юм.

Тэгвэл энэ маргаантай, хэрүүл шуугиантай цол олгох наадмын талаар Хөвсгөлийн олон бөхчүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна.

Үүний нэг нь Улсын арслан Х.Мөнхбаатар юм. Тэрбээр "Хөвсгөлийн цол олгох наадам хүчингүй шүү. Биеэр ирсэн бөхчүүдээ бүртгэхгүй байж хаа байсан Дундговь аймагт барилдаж байгаа хүнийг Содномдорж бүртгэлд оруулсан байна. Дүү нар хэлмэгдэв ээ" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ. Мөн "Содномдоржоо болиоч ээ. Юу дутлаа гэж залуучуудын боломжийг хааж байдаг юм бэ. Талбайдаа гараад ард түмнийхээ дунд ч орж чадахгүй. Зуны дэлгэр цагт гадаа талбайд ард түмэн наадмаа үзэг л дээ" хэмээжээ.

Хөгжлийн бэршээлтэй хүүхдүүдэд туслах ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Хөгжлийн бэршээлтэй хүүхдүүдэд туслах ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
 
ДУЭЛЬ: УИХ-ын дарга ​​​​​​​VS Сангийн сайд /Үндсэн хууль зөрчсөн асуудал/
ДУЭЛЬ: УИХ-ын дарга ​​​​​​​VS Сангийн сайд /Үндсэн хууль зөрчсөн асуудал/
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.