Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Охидын биеийг хүчээр үнэлүүлдэг мафийн толгойлогч Б-д холбогдох хэргийн ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 43 секунд

Холливүүд эсвэл Солонгос зэрэг улс орнын кинонд гэмт хэргийн бүлэглэлүүд охид хүүхнүүдийн биеийг хүчээр үнэлүүлж, цаашлаад эрхтэн системийг дамлаж буй аймшигтай үзэгдэл олноор гардаг. Цаашлаад эдгээр гэмт бүлэглэлээс татаас авдаг том боссын тухай ч өгүүлэх нь бий. Иргэд үүнийг үзээд Монголд байдаггүй, Монголын амьдралаас хол тасархай үзэгдэл гэж боддог, итгэдэг. Гэвч энэ бодол, мөрөөдөл бодит амьдралаас хол тасархай зөрүүтэй юм байна. Учир нь гаднынхны кинон дээр гардаг шиг охид бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлдэг мафи ганц нэгээр тогтохгүй Монголд байдаг. Тэдгээр мафи буюу бүлэглэлээс насаараа шахуу татаас авч "тэрбумтаны" гэмээр амьдралаар амьдардаг иргэн Б гэгч эмэгтэй байдаг юм байна.
Тодруулбал, тэрбээр өдгөө нас сүүдэр 60 дөхөж яваа. Орь залуу наснаасаа гэмт хэргийн ертөнцөд хөл тавьсан. Анх бусдын биеийг үнэлүүлж, зуучилдаг байсан бол эцэстээ энэ төрлийн гэмт бүлэглэлүүдээс татвар авдаг том БОСС болж хувирсан байна. Түүнд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн. Энэ дагуу шүүхээс шүүх хурлыг товлох гэж байтал яллагдагч Б-гийн хохирогчдын нэг нь жирэмсэн болсон байна. Үүний улмаас гэрчийг хамгаалалтад авч, шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа аж. Гэхдээ энэ удаагийн шүүхийн процесс ганц нэгхэн удаагийнх биш. Яллагдагч Б-д өмнө хэд хэдэн удаа энэ төрлийн хэргээр шүүхийн хаалга татаж байсан. Гэвч хэрэг эцэслэгдэж байгаа. Шүүх хурал хойшлох зэргээр он цагийг ардаа элээсээр байгаа. Шалтгаан нь хохирогч нар сэтгэл зүйн болох бие махбодийн дарамтад орсон байх магадлалаас болж мэдүүлгээсээ буцах байдал хэд хэдэн удаа гарсан байна. Гэхдээ энэ удаа түүнийг яллах магадлал тун өндөр байгаа юм байна. Учир нь хавтаст хэрэгт нотлох баримт хангалттай цуглуулсны дээр хохирогч нарын нэг нь гэмт хэргийн улмаас жирэмсэлсэн нь түүний ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болох юм байна.
Тиймээс эл хэргийн талаар бид нэхэн сурвалж тун удахгүй танд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.

Хуй салхи болохын өмнөх “үзэгдэл“ болох Юүлүүрэн үүл АЖИГЛАГДЖЭЭ
Хуй салхи болохын өмнөх “үзэгдэл“ болох Юүлүүрэн үүл АЖИГЛАГДЖЭЭ
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.