Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуй салхи болохын өмнөх “үзэгдэл“ болох Юүлүүрэн үүл АЖИГЛАГДЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Энэ сарын 29-ний өдөр буюу өчигдөр Орхон аймагт олны хэлдгээр "луу унжих" хэмээх байгалийн үзэгдэл ажиглагджээ. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсээс "Энэ бол "Юүлүүрэн үүл" гэж нэрлэдэг үүл. Хэрвээ Юүлүүрэн үүл газар хүрч, хуй нь эрчимжиж эхлэвэл хар салхи болох эрсдэлтэй. Иймэрхүү байгалийн үзэгдэл өмнө нь 2018 онд Архангай аймгийн Хашаат суманд ажиглагдаж байсан. Ер нь бол хур бороо ихтэй жил иймэрхүү байгалийн үзэгдэл тохиох үе байдаг" гэжээ.

Тэгвэл үүнээс өмнө буюу 2020 оны долдугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд орсон аянга цахилгаантай, хүчтэй борооны үеэр үүл бөөгнөрч байсан юм. Уг үзэгдэл нь мөн хар салхи болохын өмнөх байгалийн үзэгдэл гэж мэргэжлийнхэн хэлж байсан юм.

ХУУЛЬ: Иргэн бүр хэрэг маргаанаа шийдүүлэхээр Дээд шүүхэд гомдол гаргах ЭРХГҮЙ БОЛСОН
ХУУЛЬ: Иргэн бүр хэрэг маргаанаа шийдүүлэхээр Дээд шүүхэд гомдол гаргах ЭРХГҮЙ БОЛСОН
 
ҮСХ: Монголчууд хоногт 12 цагийг унтаж, хооллоход, 32 минутыг боловсролын үйл ажиллагаанд зарцуулж байна
ҮСХ: Монголчууд хоногт 12 цагийг унтаж, хооллоход, 32 минутыг боловсролын үйл ажиллагаанд зарцуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.