Сүүн замын гаднаас нарнаас ес дахин их масстай унтаа хар нүх олджээ. Энэхүү хар нүх нь анх удаа олдож байгаа бөгөөд VFTS243 нь нарнаас есөн дахин их масстай ба хамтрагч одтой хоёртын системд байрладаг аж.
Дээрх зураг нь Хар нүх, бие биенээ тойрон эргэдэг том гэрэлтдэг од агуулсан хоёртын одны систем нь ойрын зайнаас ажиглавал ямар харагдахыг харуулсан зураачийн дүрслэл. Европын Өмнөд ажиглалтын төв/Ройтерс агентлаг
Оддын масстай хар нүхнүүд нь асар том одод амьдралынхаа төгсгөлд хүрч, өөрсдийн таталцлын улмаас нурах үед үүсдэг. Бие биенээ тойрон эргэдэг хоёр одны системд энэ үйл явц нь тойрог замд гэрэлтдэг хамтрагч одтой хар нүхийг үлдээдэг байна.
Шинээр нээгдсэн унтаа хар нүх нь дэлхийн нарны массаас ес дахин том бөгөөд нарнаас 25 дахин их жинтэй халуун цэнхэр одыг тойрон эргэдэг аж.
Үүнийг олон улсын эрдэмтдийн баг хөрш зэргэлдээ галактикт ажигласан бөгөөд тэд судалгаагаа Nature Astronomy сэтгүүлд нийтлүүлсэн юм. Унтаа хар нүх VFTS243-ыг үүсгэсэн од хэт шинэ одны дэлбэрэлтийн шинж тэмдэггүйгээр алга болсон гэж судлаачид тодорхойлжээ.
Кроутер олон улсын судалгааны багийн нэг хэсэг болох Физик, одон орон судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Томер Шенар "Шууд сүйрлийн хувилбар" хэмээн нэрлэсэн шинэ нээлтээ дэлбэрэлтгүйгээр нурах магадлалтайг баталж, энэ нь "сансар огторгуй дахь хар нүхний нэгдэлд асар их нөлөө үзүүлж байна" гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна.
Хар нүх нь өндөр түвшний рентген цацраг ялгаруулдаггүй бол унтаа гэж тооцогддог бөгөөд ийм хар нүхийг илрүүлэхэд амаргүй байдаг гэнэ. Унтаа байгаа хар нүхнүүд хүрээлэн буй орчинтойгоо тийм ч их харьцдаггүй тул тэдгээрийг илрүүлэхэд хэцүү байдаг. VFTS 243-ыг Европын өмнөд ажиглалтын газрын маш том дуран дээрх шилэн том массивын олон элементийн спектрографийн хэрэглүүрээр Тарантулын мананцарт зургаан жилийн ажиглалт хийсний үр дүнд олжээ нээсэн гэдэг.
Эх сурвалж: The Guardia