Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шүүгч асан С.Төмөрбатын хэргийг түдгэлзүүлж, мөрдөн шалгах ажиллагаа нь түр зогссон“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

No description available.

Улсын Ерөнхий прокурорын газраас зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар өнөөдөр /2022.07.06/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдуулан шалгаж байсан Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү шүүгч асан С.Төмөрбатад холбогдох хэргийн явц болон хилээр гарсан асуудалд ямар арга хэмжээ авч байгаа талаар НПГ-аас тодруулахад "Хэрэг бүртгэлт нээн шалгаж байгаад түдгэлзүүлчихсэн байгаа. Монгол Улсын хилээс гарсан тул хэргийг түдгэлзүүлсэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа түр зогссон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хилээр гарсан хүмүүсийг эрэн сурвалжлах, Монголд буцаан татан ирүүлэхтэй холбоотой чиглэлд гадаад харилцааны хэлтэс холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа гэх мэдээллийг өмнө өгч байсан" гэлээ.

Нэвтрүүлэгч Б.Гантигмаад Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ
Нэвтрүүлэгч Б.Гантигмаад Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ
 
“Gut Pro-7” эмийн талаар ЭНЭҮТ-ийн эмч тайлбар өгөв
“Gut Pro-7” эмийн талаар ЭНЭҮТ-ийн эмч тайлбар өгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.