Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИ: Түүхий эд материалын хомсдол, түлшний үнийн нэмэгдэл Дарханы замын ажилд нөлөөлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчид Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэгч, зөвлөх компанийн төлөөлөгчид авто замын зарим асуудлаар хуралдлаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар гүйцэтгэгч компаниуд гэрээнд заасан гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө сар бүр бичиж, төлөвлөлтийн багаа хариуцлагатай сайн ажиллуулахыг анхааруулав.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн хоёр сарын хугацаанд авто замын ажил ахицтай байсан. Гэвч төлөвлөгөөнөөс 14 хоногийн хоцрогдолтой байгаа. Цаашид хөрөнгө, санхүүгийн асуудал үүсэж байна гэдгийг гүйцэтгэгч компаниудын төлөөлөл хэлж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэнэ” гэлээ.

Зарим гүйцэтгэгч компанийн зүгээс түүхий эд материалын хомсдол, түлшний үнийн нэмэгдэл замын барилгын ажилд нөлөөлж байгааг тайлбарлав. Тус авто замын зөвлөх компанийн зүгээс аль нэг гүйцэтгэгч компани төлбөр удаашралтай байна гэсэн албан бичиг, мэдэгдэл ирээгүй. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу санхүүжилтийн гүйцэтгэлээ сар бүр танилцуулах ёстой ч зарим компани гурав, дөрвөн сард нэг өгдөг дутагдал бий. Ажлын зургийг зөвлөх компанийн зүгээс шалгаж, тухай бүрт баталгаажуулсан гэж байр сууриа илэрхийлэв.

Н.Алтанхуяг: Хятадаас 650 сая ам.долларын зээл авах асуудал орж ирж байна
Н.Алтанхуяг: Хятадаас 650 сая ам.долларын зээл авах асуудал орж ирж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.