Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өнөр” хорооллын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хорооны авто замын шинэчлэлийн ажил эхэлж байна. Энэ хүрээнд өнөөдөр буюу зургадугаар сарын 27-ны 23:00 цагаас долдугаар сарын 4-ний 18:00 цаг хүртэл “Өнөр” хорооллын авто замаас Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар, шинэчлэлийн ажил хийх юм.

Тус замд 2010 онд их засвар хийснээс хойш ээлжит засвар хийгээгүй. Бүтцийн эвдрэлд орсон учир нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай байгаа юм. Зам засварын ажлын хүрээнд авто замын суурь солих, хашлага суурилуулах, асфальт бетон хучилт, явган замын ажил хийнэ. Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийнэ.

Туул гол, Дугуй цагаан орчмын тохижилтод иргэдийн саналыг тусгаж, оролцоог хангана
Туул гол, Дугуй цагаан орчмын тохижилтод иргэдийн саналыг тусгаж, оролцоог хангана
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна