Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Номин“-гийн Ш.Баярсайханы мэдлийн үйл ажиллагаа явуулж буй хоёр газар кран унав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Улаанбаатар хотод дөрөвхөн хоногийн дотор буюу энэ сарын 18-нд болон 22-нд хоёр ч кран аюулгүй ажиллагаа алдагдсаны улмаас унаж эрдэнэт хоёр хүний амь эрсэдлээ. Өөрөөр хэлбэл эхний кран унахад азаар хүний амь эрсдээгүй бол өчигдөр болсон ослын улмаас хийж бүтээх насан дээрээ яваа хоёр ч залуу амиа алдлаа. Хачирхалтай нь энэхүү хоёр кран хоёулаа "Номин Холдинг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Баярсайхантай холбоотой байгаа юм.

Тухайлбал, өчигдөр Хан-Уул дүүрэгт болсон ослын баригдаж буй барилга нь “Номинреалтор” ХХК-ийнх байжээ. Шадар сайд С.Амарсайхан Хотын даргаар ажиллаж байхдаа тус компанид 69.944 мкв олгож, түүн дээр нь худалдаа, үйлчилгээний зориулалттай орон сууц барьж байсан аж. Гүйцэтгэх захирлаар нь Н.Шинэбаяр гэх хүн бүртгэлтэй. Харин эцсийн өмчлөгч нь "Номин Холдинг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Баярсайхан байна.

Тэгвэл энэ сарын 18-нд болсон осол нь салхины туугдлаас хамгаалах тоноглол дутуу байсны улмаас салхинд туугдаж унасан юм. Дээрх үйл явдал Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Улаанбаатар Импекс" ХХК-ийн гаалийн хяналтын талбайд болсон. Энэхүү "Улаанбаатар Импекс" ХХК нь мөн л "Номин Холдинг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Баярсайхантай хамаарал бүхий байгаа юм.

Урин дулааны улирал буюу барилга, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй энэ цаг үед маш ноцтой байж болохуйц ижил төстэй хоёр осол шил дараалан гарсан нь техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал алдагдсан, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг гүйцэт мөрдүүлээгүйгээс болжээ. Энэхүү харамсалтай үйл явдал салбарын олон ажилтнуудад сургамж болох нь гарцаагүй.

ШУУД: Монгол Абилимп-2022 улсын уралдаан эхэллээ
ШУУД: Монгол Абилимп-2022 улсын уралдаан эхэллээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.