Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Мэндсайхан: 5 жилийн хугацаанд жил бүр үе шаттайгаар малын вакцинжуулалт хийхэд 145 тэрбум төгрөг төсөвлөсөн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 25 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Тогтоолыг хэрэгжүүлснээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлж, хүнсний хамгамжийг сайжруулах далайцтай бодлого ажил хэрэг болно гэж харж байгаа. Таван жилийн хугацаанд малын бүх өвчнөөс салах том зорилтыг бид дэвшүүлсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гурван жилийн хугацаанд шүлхий өвчнөөс ангижрах бодлогыг боловсруулан салбарын Байнгын хороогоор батлуулсан. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ.

Жижиг, дунд үйлдвэр, хоршоод болон хөдөөгийн үйлдвэрлэлийг дэмжих, мах боловсруулах жижиг үйлдвэрүүдийг орон нутагт байгуулахад тодорхой хөрөнгө шаардлагатай байгаа. Ингэснээр ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах учиртай. Тогтоолын төсөлд ажлын байрыг нэмэгдүүлж, жижиг, дунд үйлдвэрээ дэмжих талаар ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан бэ"

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос малын эрүүл мэндийг хамгаалах асуудлаар тогтоол баталж, таван жилийн хугацаанд мал сүргээ бүрэн вакцинжуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах чиглэл өгсөн. Энэ асуудал Хүнсний хамгамж, аюулгүй байдлыг хангах тухай тогтоолын хөтөлбөр, төлөвлөгөөнд бүрэн туссан. Таван жилийн хугацаанд жил бүр үе шаттайгаар малын вакцинжуулалтыг хийх бөгөөд 145 тэрбум төгрөгийн төсөвт өртөг туссан байгаа.

Өрхийн аж ахуй болон хоршоодыг дэмжих чиглэлээр нийт найман тэрбум төгрөгийг хөтөлбөрийн хүрээнд суулгасан. Гэхдээ ганц хөтөлбөрөөр нийт асуудлыг шийдэхгүй. Жижиг, дунд үйлдвэрийн сангаас хоршоодыг болон жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжин бага хүүтэй зээл олгож байгаа" гэв.

УИХ-ын гишүүд "Сүүний дотоодын хэрэгцээг хангахын тулд ямар арга хэмжээг хэрэгжүүлэх, эрүүл, чанартай махаар дотоодын хэрэгцээг хангах, зохих стандартыг батлах хүрээнд хэрхэн ажиллахаар төлөвлөсөн бэ"

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Бид сүүний хэрэглээний 50 орчим хувийг дотоодоос хангаж байгаа. Цаашид дотоодын хэрэгцээг 100 хувь хангахын тулд 400 сая литр сүү нэмж үйлдвэрлэх шаардлагатай. Тогтоолын төсөлд эрчимжсэн аж ахуйг дэмжих ажлуудыг тусгасан бөгөөд энэ хүрээнд мах, сүүний чиглэлийн тус бүр 50 мянган толгой үхэр оруулж ирж, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдээ дэмжихээр төлөвлөсөн.

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах техникийн зохицуулалтыг баталсан. Төхөөрөхөөс өмнөх малын эрүүл мэндээс эхлээд махан бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гар дээр ирэх хүртэлх бүх сүлжээнд тавигдах нэгдсэн стандартыг Засгийн газар баталсан. Мал эрүүл эсэх, вакцинжуулалтын хугацаа дууссан эсэх, эрүүл ахуйн шаардлага хангасан ямар үйлдвэрт бэлтгэх болон тээвэрлэлт, хадгалалтын ямар стандартыг мөрдөхийг нарийвчлан тусгасан. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын нэгнээс эхлэн Техникийн зохицуулалтыг мөрдөнө. Одоо бид нийт махны зургаа орчим хувийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж байгаа. 2023 оны 01 дүгээр сараас эхлээд үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан махыг үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсэндээ хэрэглэх зорилт тавиад ажиллаж байна" гэлээ.

УИХ-ын гишүүд асууж, хариулт авсаны дараа Байнгын хорооны дэмжсэн болон дэмжээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог нэмнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог нэмнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.